Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр их, усны дундаж гүн 35-65 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, усны дундаж гүн 50-90 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга, Арвайхээр сумын орчим олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 20-40 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 25-30 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их, усны дундаж гүн 15-35 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см их буюу усны дундаж гүн 45-60 см, үерийн түвшинд шилжихэд ойрхон байна.
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ ТУЛ болзошгүй ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчимд үерийн түвшинд шилжихэд ойрхон байгаа тул тарилангийн бүс нутгаар үер усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авна уу.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР